Хүн гэдэг дэргэдэх хүмүүсийнхээ тусгал нь байдаг. Бид хэнтэй нөхөрлөнө тийм л хүн болж хувирдаг. Амьдралын бичигдээгүй нэгэн хууль бий.
Сайн хүний нөлөө: Ухаантай, жудагтай зөв хүнийг дагавал түүний биеэ авч явах соёл, амьдралыг авч явах уужуу ухаан, бэрхшээлийг туулах самбаа зориг нь танд ч бас мэдэгдэлгүйгээр нөлөөлж, амьдрах урам зориг хайрлаж байдаг.
Хэнээс холдох вэ? Харин хов живэнд дуртай, сөрөг бодолтой хүмүүс таны байгаа гэрлийг унтрааж, доош чангааж байдаг.
“Дөрвөн цаг” хэмээх ардын маань сайхан дууны мөрүүд бидэнд хэнтэй нөхөрлөж, хэнийг дэргэдээ байлгахаа зөв сонгохыг аниргүйгээр сануулж байна.
Дэргэдэх хүмүүсээ зөв сонгож, өөрөө ч бас” Сайн хүн” байхыг хичээгээрэй.
Таны амьдралд нөлөөлж зөв зам руу хөтөлсөн тэр “сайн хүн” хэн бэ? Түүнд сэтгэлийн талархалаа илэрхийлээрэй.
#Дуугүйномлогч #Өдрийнишлэл #УртынДуу #ДөрвөнЦаг #Нөхөрлөл #АмьдралынУхаан #10_25

