Тухай
Дуугүй Номлогч гэж юу вэ?
Энэ бол нэг хүний суртал биш. Энэ бол бидний хамтын туршлага.
Би ч бас унаж, босч, алдаж, ухаараад ирсэн нэгэн.
Миний түүх, таны түүх, бидний эргэн тойрны хүмүүсийн түүхүүд бүгд
амьдралын хамгийн том багш юм.
Энэ сайтын зорилго:
- Бусдад ухаарал хайрлаж, урам зориг өгөхийн тулд өөрийн түүхээ хуваалцах
- Бусад хүний сургамжаас суралцах
- Илүү зөв, цэвэр, хариуцлагатай амьдралыг сонгох
Бид чангаар номлохгүй байж болно.
Гэхдээ амьдралаараа, үйлдлээрээ бусдад үлгэр дууриал болж чадна.
Тэр л “Дуугүй Номлогч”.