Дуугүй Номлогч – Бүтээл илгээх удирдамж
Тавтай морил ❤️
Таны түүх хэн нэгний амьдралыг өөрчилж болно. Бид чин сэтгэлийн бүтээл бүрийг хүлээж авч байна.
1. Бид ямар бүтээл хүлээж авдаг вэ?
✅ Шүлэг – Урам зориг, итгэл найдварын тухай
✅ Өгүүллэг – Амьдралаас авсан бодит түүх
✅ Бүтээл – Нийтлэл, эссэ бодрол
✅ Ярилцлага – Хэн нэгний гайхалтай түүх
✅ Бусад – Дээрхэд багтахгүй ч утгатай зүйл
2. Бид дараах бүтээлийг НИЙТЛЭХГҮЙ
❌ Улс төр, шашин сурталчилсан агуулга
❌ Хэн нэгнийг доромжилсон, үзэн ядсан үг
❌ Худал мэдээлэл, цуу яриа
❌ Зохиогчийн эрх зөрчсөн бүтээл. Бусад газраас хуулсан
❌ Хэтэрхий бүдүүлэг, хүчирхийллийн дүрслэл
❌ Зар сурталчилгаа, бизнесийн санал
3. Бүтээлээ илгээхээсээ өмнө анхаараарай
- Бодит бай: Өөрийн эсвэл таньдаг хүний түүх байвал хамгийн сайн.
- Зөвшөөрөл: Бусад хүний тухай бичиж байгаа бол зөвшөөрлийг нь аваарай.
- Хураангуй: 300-1500 үгтэй байвал тохиромжтой.
- Хяналт: Бүх бүтээл хяналтын дараа нийтлэгдэнэ. 7 хоног хүртэл хугацаа шаардаж болно.
4. Бид юу хийх вэ?
Бид ирсэн бүтээлийг уншиж, шаардлагатай бол найруулгын алдааг засаж, танд мэдэгдээд нийтэлнэ.
Нийтлэх боломжгүй бол шалтгааныг нь имэйлээр хариу бичнэ.
5. Зохиогчийн эрх ба Нийтлэх эрх
Зохиогчийн эрх
Таны илгээсэн бүтээлийн зохиогчийн эрх бүрэн танд хадгалагдана. Энэ бол таны оюуны өмч.
Бид таныг “Зохиогч” гэж нэр усны хамт заавал дурдана. Хэрэв нууц нэрээр бичихийг хүсвэл форм дээр бичээрэй.
Бидэнд олгох эрх
Та бүтээлээ илгээснээрээ Дуугүй Номлогч сайтын хувьд дараах эрхүүдийг бидэнд үнэ төлбөргүй олгож байна:
- Нийтлэх эрх: Вэб сайт, сошиал хуудсууд дээр нийтлэх
- Засварлах эрх: Найруулга, үг, үсгийн алдаа засах. Агуулгыг өөрчлөхгүй.
- Хадгалах эрх: Архивт хадгалах
Бид таны зөвшөөрөлгүйгээр бүтээлийг ном, сэтгүүл гэх мэт арилжааны зорилгоор ашиглахгүй. Хэрэв ашиглах бол заавал танаас дахин зөвшөөрөл авна.
Буцаан татах
Хэрэв нийтлэгдсэн бүтээлээ устгуулахыг хүсвэл admin@duugui-nomlogch.mn хаяг руу бичээрэй. 7 хоногийн дотор устгана.
6. Хувийн мэдээллийн нууцлал
Таны илгээсэн нэр, имэйл хаяг зөвхөн бидэнтэй харилцахад ашиглагдана. 3-р этгээдэд дамжуулахгүй.
Нийтлэхдээ зөвхөн таны зөвшөөрсөн нэрийг л харуулна.
Асуулт байвал: admin@duugui-nomlogch.mn
“Хүн бүрийн түүх хэн нэгэнд гэрэл болдог”
