“Яана аа гэж хэлсэн тэр мөчөөс эхлээд “яана аа” чинь тан руу гүйж эхэлнэ”
Бид өдөржин яана аа гэж санаа зовдог. Амаараа зүгээрээ гэж хэлсэн ч дотор сэтгэлд “бүтэхгүй бол яана аа, болохгүй бол яана аа” гэсэн мэдрэмж эргэлдсээр байдаг уу?
Мэдрэмж бол захиалга юм. Юуг гүнээ мэдэрнэ, тэр чинь амьдралд биелдэг. Тэгвэл өнөөдрөөс эхлээд арай өөр хөгжилтэйгөөр “Яана аа”- дацгаая. Хөгжилтэй бодол эерэг мэдрэмж төрүүлдэг.
Таны бүх зүйл сайхан болчихвол яана аа.
Таны ажил санаснаар чинь бүтчихвэл яана аа.
Таны хайртай хүн чинь ирчихвэл яана аа.
Таны эрүүл мэнд улам сайжирчихвал яана аа.
Таны данс мөнгөөр дүүрчихвэл яана аа.
Хот маань утаагүй болчихвол яана аа.
Тийм ээ энэ ч бас л яана аа шүү дээ. Харин энэ эерэг “Яана аа” тан руу гүйж ирэхдээ хамгийн гоё бэлгүүдийг авч ирэг.
Өнөөдөр та ямар “Яанаа-г өөртөө урьж байна вэ? Бодлоо өөрчилж , замаа гэрэлтүүлээрэй.
Та өнөөдөр өөртөө хамгийн түрүүнд хэлмээр байгаа эерэг “Яана аа”-гаа сэтгэгдэл хэсэгт бичиж, захиалгаа өгөөрэй !
#ДуугүйНомлогч #ӨдрийнИшлэл #1024 #Яанааа #ХөгжилтэйБодол # Сэтгэлгээ #ОригналКонтент

