Өдрийн ишлэл-2026.09.08 Урмыг нь хугалахаар…

Сургуульд байхдаа эмээтэйгээ хамт амьдардаг байлаа. Эмээ минь их сайн хүн.

Гэвч намайг зураг зурахыг минь ерөөсөө дэмждэггүй, “Чи зураач болж чадахгүй ” гэж хэлдэг байсан юм.

Хожим нь “Би тийм дуртай байхад та яагаад чадахгүй гэдэг байсан юм бэ?” гэж асуулаа.

Эмээ минь: “Чамайг дутуугийн мэдрэмж авсан гэдгийг ойлгохгүй, дэмжээд урамшуулахын оронд урмыг чинь хугалж байсанд уучлаарай” гэж хэлсэн юм.

Монголчууд “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэж учиртай хэлсэн байдаг.

Хамгийн ойр дотны хүмүүс маань заримдаа муу санасандаа биш, яаж зөв дэмжихээ мэддэггүйгээсээ л үр хүүхдийнхээ мөрөөдлийг үгүйсгэж байдаг.

Та бяцхан үрсээ ажиглаж , урамшуулан дэмжигч нь байгаарай.

Хэрэв танд бусдад сургамж болох сайхан түүх байвал admin@duugui-nomlogch.mn хаягаар бидэнд илгээгээрэй.

#ДуугүйНомлогч #0908

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Scroll to Top