Өнөөдөр энэ ишлэл нэг хүнийг санагдууллаа.
Тэр миний нэг сургуульд, нэг ангид,
нэг ширээнд 8 жил хамт суусан найз байлаа.
Бид 2-ын хооронд “нэг ширээний найз” гэдэг
яригдашгүй гүн холбоо байсан юм.
Тэр үргэлж тэр холбоогоо их чухалчилж,
бахархан дурсдаг байлаа.
Тэр үгүй болсон гэдэг мэдээ надад хүнд цохилт болж , тэр миний зүрхэнд нэг ширээний бяцхан найз хэвээр үлдсэнийг ойлгосон юм.
Өнөөдөр би түүнийг дурсан тэнгэр өөд харлаа.
Магадгүй тэр одоо хамгийн тод анивчдаг од болсон байх.
” Сэргэлэн жаахан найз минь
Нэг ширээний бяцхан анд минь”
Амар амгаланг хүсэн ерөөе.
Таны зүрх сэтгэлд тод мөрөө үлдээсэн хэн нэгнээ дурсаарай.
Өөрийн сайхан түүхийг хуваалцахыг хүсвэл манай ” Бүтээл илгээх” хуудаст зочлоорой.
Дуугүй номлогч .
