Насны залууд эрдэм сур, Нарны эртэд газар дөх.
Өвөг дээдэс маань энэ үгээр юу хэлэх гээ вэ?
Залуудаа сурсан эрдэм — хөгширсөн хойно чинь чамтай хамт хоргодох гэр шиг.
Өглөө эрт гарсан зам — харанхуйгаас өмнө амжиж хүрэх газартаа дөхнө, холыг туулна..
Бид ихэнхдээ “дараа сурна”, “дараа эхэлнэ” гэж хойшлуулдаг. Гэтэл дараа юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Залуу нас гэдэг, сурах чадвар, тогтоох чадвар хамгийн сайн үе. Залуудаа сурсан эрдмээрээ насан туршид амьдарна .
Өнөөдөр 10.29 — Өөртөө 30 минут гаргаад, нэг шинэ зүйл сур.
Бичлэг үз, номын нэг хуудас унш, нэг үг тогтоо.
Жижиг алхам — том ирээдүй.
Та өнөөдөр юу сурсан бэ? Доор хуваалцаарай.
#ДуугүйНомлогч #ӨдрийнИшлэл #МонголАрдынЗүйр Үг #10_29

