Блог#3. Хүүхэд бусдад гомдохоос илүү өөртөө гомддог.

Би хүүхэд байхдаа “Негр” гэж шоолуулдаг байлаа.  Би толинд царайгаа хараад негрүүдээс өөр л байх юм, бусдад тийм л хар харагддаг юм байх даа гэж гайхдаг байлаа.  Яагаад бусдаас өөр байгаа юм, би яагаад ингээд төрчихсөн юм, яагаад гэж бодохын хажуугаар өөрийгөө бусадтай адилхан биш муу гэж мэдэрч эхэлсэн. Нэг юм хиймээр, хэлмээр санагдсан ч за за би юм чинь чадахгүй байлгүй дээ, миний буруу л байх гээд өөрийгөө голдог боллоо. Одоо бодоход шоолж байгаа хүүхдүүдэд ерөөсөө гомддоггүй байсан санагдах юм.

Дотоод руугаа хандаж эхэлсэнээр дотор минь байх жаахан охин “Би негр биш, негрүүд ийм, тийм байдаг.  Гэхдээ тэд чинь бас адилхан хүн” гэж хашхирч байхыг сонссон юм. Анх тэднийг хараад дотно санагдаж өөрийнхөө тэнэгийг гайхан инээд хүрч билээ.

Хүүхдүүд бүгд адилхан хүн гэдгийг ойлгоогүй байдаг.Тийм ч учраас өөртөө итгэлгүй байдаг, тийм ч учраас бусдыг дээрэлхдэг байж магадгүй.

Бусдад биш өөрт маань байж.

Хүмүүс бүгд адилхан байх албагүй, боломжгүй гэдгийг ойлгох , бусдаас ялгаатай гээд чи муу гэсэн үг биш.

Бүгд адилхан хүн.

Хүүхдэд яаж, хэн, ойлгуулах вэ?

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Scroll to Top