Сартай хүрэн
Би хэлд орсон цагаасаа л
“Би Улаанбаатраас сартай хүрэн мориор ирсэн” гэж ярьдаг хүүхэд байв. Нутгийн зарим хүмүүс надаас зориуд асууна, би ч нөгөө л сартай хүрнээ ярина.
Аав, ээж, ах дүү нар минь
“Энэ хүүхэд Жааяа эргэж төрсөн юм шиг байна” гэж шивнэлддэг байлаа. Хүүхдүүд хүртэл Жааяагийн сүнс гэж шоолдог байлаа.
Би моринд үнэхээр дуртай.
Цаасан дээр өдөржин морь зурна.
Айлын адуунаас сартай хүрэн морь хайна. Адуундаа байдаг ганц хүрэн морио сартай байхгүй яасан юм болоо гэж боддог байлаа
Бусад хүүхдүүд өөр зүйлс сонирхож байхад би морины зураг цуглуулдаг .
Хожим би урд төрлөө судалж эхэлсэн. Жааяа гэж хэн болох яагаад тэгж ярьдаг байснаа. Тэр хүн аавын маань нагац талын олон хүрэн адуутай, эмээлийн гөлөм хийдэг, уран гартай, хурдан морь сайн шинждэг уяач хүн байсан юм билээ. Хожим нь Улаанбаатар хотод амьдарч байгаад насан өөд болсон гэдэг.
Нээрэн урд төрөл гэж байдаг уу. Бид биеэ солиод эргэж төрдөг юм болов уу.
Сартай хүрэн маань миний сэтгэлд одоо ч байсаар л.
Та өөрийн сонирхолтой түүх, бүтээлээ илгээхийг хүсвэл манай” Бүтээл илгээх” хуудаст маань ирүүлээрэй.
Дуугүй номлогч.
