Өршөөж боломгүй үйлдлийг яах вэ?
Бүгдийг өршөөх ёстой гэж худлаа ярихгүй.
Зарим үйлдэл өршөөгдөх ёсгүй, өршөөгдөх ч боломжгүй.Тэгвэл яах вэ?
1. Өршөөх албагүй
Өршөөгөөгүй чинь чамайг муу хүн болгохгүй.
Зарим шарх өршөөлөөр биш, зайгаар эдгэдэг
2. Эргэж уулзахгүй, эргэж итгэхгүй байх нь чиний эрх.
Хил тавих нь өшөө биш, өөрийгөө хамгаалах.3. Өршөөхийн оронд “тавих”
“Би үүнийг өршөөж чадахгүй, гэхдээ би үүнийг үүрэхээ болино” гэж хэлж болно.
Түүнээс хариулт хүлээхээ болих.
Түүнийг өөрчлөгдөнө гэж хүлээхээ болих.
Тэр бол өршөөл биш, чөлөөлөлт.Тэгэхээр:
Өршөөж чадахгүй бол бүү өршөө.
Харин өөрийгөө тэр хүнд дахиж хорлуулахаа боль.
Зайгаа ав. Хилээ тат. Өөрийгөө авар. 🤍Чамд өршөөж чадахгүй байгаа зүйл бий юу? Нэрийг нь хэлэхгүйгээр “Тийм” гэж бичээрэй. Ганцаараа биш гэдгээ мэдрэх болно.
11.22 – Өдрийн ишлэл
#ДуугүйНомлогч #ӨдрийнИшлэл #НэгГэрэл

